Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид нэг өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж дүүрэг орон нутагт, тэр дундаа хүүхэд залуусын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн тогтоол батлан ажиллалаа.
Бодлогод Залуусын Хяналт ТББ-ын дэргэдэх Залуусын Давлагаа клубээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон хурлын Ажлын албатай хамтран “Би Иргэдийн хурлын төлөөлөгч байсан бол?” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.
Клубийн гишүүн 15 сурагч 2 сарын турш хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг судалж, хэлэлцэхэд бэлдэж ажилласан байна. Тэдэнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар ментор хийж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажиллах чиг үүрэг, шийдвэр гаргах тогтолцоог тайлбарлаж, ойлгуулснаар тус хөтөлбөр амжилттай хэрэгжснийг хөтөлбөрийн оролцогч нар онцолж байна.
“Би Иргэдийн хурлын төлөөлөгч байсан бол?” хөтөлбөрийн хүрээнд хийсэн I хуралдаанаар,













ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна