Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зохион байгуулж 43 хорооныхоо Хамтарсан багийн ахлагч болох Засаг дарга нартай уулзаж 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцууллаа. Мөн Засаг дарга нарын санал хүсэлтийг сонсож, хамтран хийж хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөлөө.
2025 онд дүүргийн хэмжээнд хэрэгжүүлсэн “Хамтдаа сэргийлье” арга хэмжээг энэ онд үргэлжлүүлэн зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллана гэв.
Уулзалтын үеэр "Хамтдаа сэргийлье-2025" арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн тайланг танилцуулж, албан хаагч нарт ХАСХОМ-ээ хэрхэн үнэн зөв бөглөх болон Хамтарсан багийн санхүүжилтийн зарцуулалт, санхүүгийн баримтаа хэрхэн үнэн зөв бүрдүүлэх талаар танилцуулга хийлээ.
Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Мэндсайхан Хамтарсан багуудын дунд энэ чиглэлийн бүтээлч ажлын уралдаан зарлалаа. Тэрээр “Анхан шатанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил үр дүнд хүрч байж дүүргийн нийт үзүүлэлт багасах учиртай” гэдгийг онцоллоо.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна