Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай автомашин болон хувцас хэрэглэлийг гардууллаа.

Админ
2025/08/25

       Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайханы өнөөдөр БНСУ-ын Кёнги мужийн Онцгой байдлын газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Солонгосын Кёнги мужийн Онцгой байдлын газраас Монгол Улсын 6 аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэн хэрэгцээтэй автомашин, хувцас хэрэглэлийг бэлэглэлээ. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст түргэн тусламжийн болон гал унтраах усны автомашин, нэг бүр нь 3.0 сая төгрөгийн үнэ бүхий гал сөнөөгчийн 30 хувцас, анхан шатны тусламжийн багц, 1500 ширхэг халдвар хамгаалалтын өмсгөлийг гардууллаа.

Кёнги мужийн Онцгой байдлын газартай гал түймэр, хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс хэрэгжүүлж буй арга хэмжээг цаашид өргөжүүлэх, тогтмолжуулах, хүлээлгэн өгч буй техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, онцгой байдлын сургалтыг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулахаар тохиролцсон юм.

Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан талархсанаа илэрхийлээд Кёнги мужийн Онцгой байдлын газартай хамтын ажиллагаа тогтоохын тулд 2 жил хөөцөлдсөн гэдгийг онцолсон юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна