Мэдээ мэдээлэл

Өр өвтгөм хар бараан өдрүүд ард үлдсэн ч хэзээ ч мартах ёсгүй, мартаж болохгүй, ирээдүй хойч үеийн үед сургамж болох учиртай.

Админ
4 цаг 21 минутын өмнө

       Хорьдугаар зууны Монгол Улсын түүхэнд хар бараанаар тэмдэглэгдэн үлдсэн үйл явдал бол 1921-1990 онд явагдсан их хэлмэгдүүлэлт юм. Хэдийгээр энэхүү өр өвтгөм хар бараан өдрүүд ард үлдсэн ч хэзээ ч мартагдах ёсгүй, мартаж болохгүй, ирээдүй хойч үеийн үед сургамж болох учиртай. Тийм ч учраас энэ жил бид орон даяар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг 30 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

Баянзүрх дүүрэг 2018 оноос хойш хуулийн хугацаанд 243 нэхэмжлэгчдэд нийт 9,6 тэрбум гаруй төгрөгийн нөхөх олговор олгосон байна. Хэдийгээр мөнгөн дүнгээр тухайн хүний гэр бүлдээ өгч болох байсан бүхнийг үнэлэх боломжгүй ч гэлээ хэлмэгдэгсдийг мартаагүй, мартахгүй хэмээн уучлал эрж, хүндлэл үзүүлж байгаагийн илрэл билээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил 30 дахь удаа тэмдэглэж байна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Харь оронд хэлмэгдсэн иргэдийн гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө"-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр болон нийслэл, дүүргүүдийн салбар зөвлөлийн дарга нар, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн оролцлоо.

Арга хэмжээний үеэр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ч.Мэндсайхан хэлсэн үгэндээ "Баянзүрх дүүрэг 2018 оноос хойш хуулийн хугацаанд 243 нэхэмжлэгчдэд нийт 9,6 тэрбум гаруй төгрөгийн нөхөх олговор олгосон байна. Хэдийгээр мөнгөн дүнгээр тухайн хүний гэр бүлдээ өгч болох байсан бүхнийг үнэлэх боломжгүй ч гэлээ хэлмэгдэгсдийг мартаагүй, мартахгүй хэмээн уучлал эрж, хүндлэл үзүүлж байгаагийн илрэл билээ" гэв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Харь оронд хэлмэгдсэн иргэдийн гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө"-г Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсад хэлмэгдсэн 249 иргэний гэгээн дурсгалыг мөнхжүүлэн босгосон юм.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна