 
                 
        
        Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл "Гоо улирал" ТББ-тай хамтран Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан яруу найргийн уншлага, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгууллаа.
"Гоо улирал" эмэгтэй яруу найрагчдын уншлага дөрөв дэх жилдээ болж байна. Ингэхдээ энэ жилийн тухайд аравдугаар сарын 11-нд буюу Охидын эрхийг хамгаалах өдрөөр болж байгаа бөгөөд яруу найрагчид уран бүтээлээрээ дамжуулан охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад уриалан дуу хоолойгоо нэгтгэн оролцож байгаагаараа онцлог юм.
Урлагаар дамжуулан охидын зөрчигдөж буй эрхийг хамгаалах, охдын дуу хоолой, хүсэл мөрөөдлийг сонсох зорилготой энэхүү арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудаас 20 охин урилгаар оролцлоо.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна