Мэдээ мэдээлэл

iy

“Sirius Co.Ltd”-ийн үүсгэн байгуулагч, Япон Улсын иргэн Рүхэй Камэй, “Стандарт ус” ХХК-ийн захирал Б.Наранбаатар нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Админ
2025/09/24

          Баянзүрх дүүргийн 60 жилийн ой энэ онд тохиож байгаа. Мөн 2025 оныг “Төр хувийн хэвшлийн хариуцлага, хамтын ажиллагааны жил” болгон зарласан. Энэ хүрээнд монголчуудын эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн болох усны хүчээр агаарыг ариутгах, агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг Монгол Улсад болон Ази тивд борлуулах албан ёсны онцгой эрхт борлуулагч “Стандарт ус” ХХК-ийн захирал Б.Наранбаатар болон тэдний түнш “Sirius Co.Ltd”-ийн үүсгэн байгуулагч, Япон Улсын иргэн Рүхэй Камэй нарыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан хүлээн авч уулзлаа.

Рүхэй Камэй гуай монголын төлөө элэгтэй, сэтгэл зүрхээ зориулсан нэгэн. Тэрээр олон жил манай улсад сайн үйлс хийж байгаа. Хамгийн сүүлд цар тахлын үед, малчдад, зорилтод бүлгийн иргэд рүү чиглэсэн олон ажлыг хийсэн нэгэн билээ. Түүнд хүндэтгэл үзүүлж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна