Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан санаачлан бусад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар болон Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга нарыг урьж, танилцах, туршлага солилцох, тийболын спортыг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь нийслэлийн дүүргүүд туршлага солилцох, асуудлаа хамтран шийдвэрлэх зэрэгт онцгой чухал хэмжээн ирсэн зочид онцоллоо.
Хүүхэд багачуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Баянзүрх дүүргийн хэмжээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тийболын спортоор хичээллүүлэх арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ спорт нь хүүхдэд багаар ажиллах, хайр, хүндэтгэл, тэсвэр тэвчээрийг суулгахад тохиромжтой спортын төрөл. Тиймээс Баянзүрх дүүрэг энэ спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, 4 дүгээр сарын 12-ны дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулах гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор бусад дүүрэгтээ энэ спортыг хөгжүүлэхэд дүүрэг орон нутгийн зүгээс дэмжихийг уриалсан.
Хурлын дарга нар энэхүү уулзалтыг уламжлал болгон дүүрэг бүрд хийх санаачилгыг гаргалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна