Мэдээ мэдээлэл

“ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-Шалтаг бүү тооч” сургалт боллоо

Админ
2024/12/10

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба болон Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл “ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-Шалтаг бүү тооч” уриатай жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ.

Аяны хүрээнд Жендерийн үндэсний хорооны Ажлын албаны Эрчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишигтэй хамтран ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын төлөөлөлд Жендерийн мэдлэг олгох сургалт болон “Цагаан тууз” аяныг танилцууллаа.

Ийнхүү дэлхийн 180 гаруй оронд 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилдэг жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аянд нэгдлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна