Мэдээ мэдээлэл

АХМАДУУДАА ХҮНДЭТГЭЛЭЭ

Админ
2024/11/08

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас тэтгэвэртээ суусан ахмадууд болон тэдний ар гэрийнхнийг жил бүр хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөөдөр Хурлын дарга Ч.Мэндсайхан болон Ажлын албаны дарга Э.Алтанбагана нар ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн медаль, Баянзүрх дүүргийн 60 жилийн ойд зориулан хэвлүүлсэн дүүргийн түүхийн эмхэтгэлийн дээжээс гардуулан өглөө. Энэ үеэр Хурлын дарга, Ажлын албаны даргаар ажиллаж байсан Ц.Даваадорж агсны гэргий Э.Дуламсүрэн гуай “Хөгшин минь бурхан болсон ч жил бүр биднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэгт баярлалаа. Энэ өдөр дүүргийн түүхийг бүтээлцсэн хань ижлээ бахархан дурсдаг. Мөн ахмад биднийг уулзаж, дурсамжаа хуучлан ярих боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилладаг Ч.Мэндсайхан даргад баярлалаа. Ажлын албаны даргаар ажиллаж байгаад Хурлын дарга болсонд баяр хүргэе” хэмээн талархлаа илэрхийлсэн.

Энэ удаагийн уулзалтад,

-Хурлын дарга, Ажлын албаны даргаар ажиллаж байсан Ц.Даваадорж агсны гэргий Э.Дуламсүрэн,
-Хурлын даргаар ажиллаж байсан Б.Төмөрбаатар агсны гэргий Д.Түвшинбаяр,
-Хурлын Ажлын албаны даргаар ажиллаж байсан Ц.Бавуудорж агсны гэргий А.Долгоржав,
-Хурлын Ажлын албанд мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Санжаа, Л.Нэргүй нарын ахмадууд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна