Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Сургалт сурталчилгааны хэлтсээс санаачлан ИТХ-ын байгууллагын үйл ажиллагаатай танилцах, сурталчлах нээлттэй өдрийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбортой хамтран зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд тус цогцолборын Залуучуудын төвд суралцагч 18-19 насны 28 залуу хүрэлцэн ирсэн бөгөөд ИТХ-ын Ажлын албаны ЗХХ-ийн дарга Б.Одбаяр байгууллагын бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагааны талаар танилцуулга хийж залуучуудын сонирхсон асуултанд хариуллаа.
Тус цогцолборын нийгмийн ажилтан н.Солдат Хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцуулж хүүхэд, залуучуудын мэдлэгт үнэтэй хувь нэмрээ оруулсанд талархан ИТХ-д “Талархал” гардууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна