Мэдээ мэдээлэл

jj

Хурлын дарга 200 гаруй төрийн албан хаагчтай ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ хийлээ.

Khural-Admin
2026/05/05

Хурлын дарга Ч.Мэндсайхан санаачлан Баянзүрх дүүргийн 200 гаруй төрийн албан хаагчтай өглөөний уулзалт зохион байгуулж, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, онцлох тогтоол шийдвэрүүд, хэрэгжүүлсэн ажлын тайлан болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 10 төслийн танилцуулгыг хийлээ.

Уулзалтын үеэр дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцож, төрийн албан хаагчдын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгсөн байна.

Мөн арга хэмжээний хүрээнд Мансууралгүй ирээдүй ТББ-аас “Хар тамхины хор нөлөөллөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох” сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үеэр хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, залуучуудын зөв дадал хэвшлийн талаар мэдээлэл өгч, оролцогчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсэн юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна