Мэдээ мэдээлэл

“Өсвөр насны хүүхэд, залуучуудын дундах дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг зохион байгууллаа

Khural-Admin
2026/05/01

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран “Өсвөр насны хүүхэд, залуучуудын дундах дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамаардаг 16 хорооны хамтарсан баг болон 13 сургуулийн нийт багш, ажилтан, албан хаагч нар хамрагдлаа.

Энэхүү сургалт, хэлэлцүүлгийн үр дүнд Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хороо, сургуулиудын хүүхэд хамгааллын багийн жилийн төлөвлөгөөнд “ Өсвөр насны хүүхдийн дээрэлхэлт” дэд сэдэв тусгуулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Сургалтыг ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургууль, Нийгмийн ухааны салбарын нийгмийн ажлын багш нарын баг явуулсан бөгөөд “Өсвөр насныхны дундах дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нийгмийн ажил” гарын авлагыг сургуулиудын номын санд бэлэглэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна