Мэдээ мэдээлэл

Тийболын аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Khural-Admin
2026/05/04

Баянзүрх дүүргийн тийболын аварга шалгаруулах “Каваүчи Широ” нэрэмжит гурав дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэх, багаар ажиллах чадвар, спортын хүмүүжил төлөвшлийг дэмжих зорилготой тус тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн олон баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Өрсөлдөөн дүүрэн, нөхөрсөг уур амьсгалтай болсон энэ удаагийн тэмцээний үеэр шилдэг баг, шилдэг тамирчдыг тодруулж, өргөмжлөл, медаль, цомоор шагнан урамшууллаа.

Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр зохион байгуулагчид хүүхдийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй багш, дасгалжуулагчид болон оролцогчдод талархал илэрхийлж, цаашид тийболын спортыг дүүргийн хэмжээнд улам өргөжүүлэн хөгжүүлэхээ онцолсон байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна