Мэдээ мэдээлэл

ff

Баянзүрх дүүргийн Төвийн бүсийн 7 сургууль Цахим танхимтай болно

Админ
2021/11/01

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ИООНХХ, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхбаяр нар хамтран “Боловсролыг дэмжье” уриатайгаар Баянзүрх дүүргийн төвийн бүсийн /8,10,13,14,17/ дугаар хороодын Ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байгаа багш, сурагчдын ажиллаж суралцах орчныг сайжруулах зорилгоор “Цахим Танхим” байгуулж хамтран ажиллахаар болж Санамч бичигт харилцан гарын үсэг зурлаа.

Төвийн бүсийн 8,10,13,14,17 дугаар хорооны сургуулиудын цахим танхим байгуулах санхүүжилтыг НИТХ-ын төлөөлөгч Д.Энхбаяр хувиаса шийдвэрлэж өгнө гэсэн юм. Тэрээр хэлэхдээ:

“Цар тахлын амаргүй үед төсвийн сахилга батыг хангах үүднээс зарим ажлууд удаашралтай байна. Гэсэн хэдий ч төлөөлгчийн хуваарь хойш суулгүй, өөрийн тойргийн сургуулиудын асуудлыг шийдвэрлэж байна. Цаашид иргэд, байгууллагуудын хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэх болно. Харин цэцэрлэг, сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн ирээдүйн боловсон хүчин бэлдэхдээ маш их хичээл зүтгэл гаргаж ажиллаарай! Бид хамтдаа Баянзүрх дүүргийн боловсролын салбарыг шинэчилж, шилдэг боловсон хүчин бэлдэж чадна” гэсэн юм

Цахим танхим байгуулахаар болсон сургуулиудын багш, удирдлагуудын зүгээс ч мөн адил дээрх ажлыг дэмжиж байгаа бөгөөд цаашид багш ажилтан, алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжиж, эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.

Баянзүрх дүүргийн төвийн бүс буюу /8,10,13,14,17/ дугаар хороонд өнөөдрийн байдлаар 7 Ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна