ТЭГШ БОЛОМЖ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Иргэний оролцоо, Олон нийттэй харилцах хэлтсийн 4, 5, 7, 16, 19, 22, 24, дүгээр хороод хариуцсан ажилтан, алба хаагчдын санаачлагаар “Тэгш боломж” өдөрлөг, арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Баянзүрх дүүргийн Зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Мөнххишиг, татварын алба, Нийгмийн даатгалын, Өмгөөллийн “Сувд Партнерс” Нөхөрлөл, ХХК-ийн Захирал Э. Болорчулуун нартай хамтарч хэрэгжүүлсэн.
Өдөрлөгийн гол зорилго бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн даатгал, халамж, татвар түүний хөнгөлөлт урамшуулалын эрх зүйн мэдээллийг тайлбарлан таниулах, цаашлаад эрх нь зөрчигдөж байгаа иргэдийг тусгай мэргэжилтнээр дамжуулан зөвлөгөө өгч, хамтран ил тод, харилцаан дундаас эрх зүйн мэдээлэлтэй болгох, Зорилтот бүлгийн иргэдэд гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн хамтын өмчлөл, гэр бүлийн сэтгэл зүйчээр дамжуулан зөвлөгөө тусламж үзүүлэх байсан юм.
Өдөрлөгийн эхний өдөр
1. Эрх зүйн өдөр (Хөгжлийн бэрхшээлтэй иргэд)
2. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хөнгөлөлт
3. Хөдөлмөр халамжийн үйлчилгээ
4. Татварын хөнгөлөлт үйлчилгээ
Өдөрлөг 2 дахь өдөр
1. Гэр бүлийн өдөр (Зорилтот бүлгийн иргэд)
2. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө ба өвлөх тухай
3. Дундын өмчлөлийг өмчлөх эрх, эзэмших, захиран, зарцуулах, өв залгамжлах эрхийн тухай
4. Гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө гэсэн хөтөлбөртэй явагдлаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна