Мэдээ мэдээлэл

“Хэлмэгдүүлэлт миний нүдээр” гар зургийн уралдаан зохион байгууллаа.

Админ
2015/09/23

Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 25 жилийн ой, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Цагаатгах Ажлыг Удирдан Зохион байгуулах салбар комиссын даргийн захирамжаар Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “Хэлмэгдүүлэлт миний нүдээр” гар зургийн уралдааныг зарлан 11 сургуулийн 42 сурагч бүтээлээ ирүүллээ. Шилдэг бүтээлүүдээр 2015 оны 09 дүгээр сарын 9-ны өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдрүүдэд үзэсгэлэн гарган нийтэд танилцууллаа.

Шилдэг бүтээлийн эзэд Ахлах ангийн сурагчдын бүтээлээс 1 дүгээр байр- Мон-Турк сургуулийн 12-р ангийн сурагч Ц.Золзаяа 2 дугаар байр- Оюунлаг сургуулийн 11б ангийн сурагч Б.Буянзаяа 3 дугаар байр- Оюунлаг сургуулийн 11а ангийн сурагч Б.Энх-Амгалан Тусгай байр- Амгалан цогцолбор сургуулийн 11д ангийн сурагч М.Дөлгөөнмөрөн

Дунд ангийн сурагчдын бүтээлээс 1 дүгээр байр- Арвис ЕБС-ын 8а ангийн сурагч Э.Амина 2 дугаар байр- 111 дүгээр сургуулийн 6б ангийн сурагч Ц.Ариунжаргал 3 дугаар байр- 55 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Ж.Мөнхбаатар Тусгай байр- Улаанбаатар ЕБС-ын 5а ангийн сурагч Ө.Хүслэн

нар шалгарч 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хурлын удирдлагууд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр шагнан урамшууллаа.

Арвис дунд сургууль 8 анги Э.Амина
Арвис дунд сургууль 8 анги Э.Амина
БЗД-ийн 111-р сургууль 6-б анги У.Ариунжаргал
БЗД-ийн 111-р сургууль 6-б анги У.Ариунжаргал
БЗД-ийн Амгалан цогцолбор сургууль 11-д анги М.Дөлгөөнмөрөн
БЗД-ийн Амгалан цогцолбор сургууль 11-д анги М.Дөлгөөнмөрөн
Монгол-Турк сургууль 12-р анги Ц.Золзаяа
Монгол-Турк сургууль 12-р анги Ц.Золзаяа
Оюунлаг дунд сургууль 11-а анги Б.Энх-Амгалан
Оюунлаг дунд сургууль 11-а анги Б.Энх-Амгалан
Оюунлаг дунд сургууль 11-б анги Б.Буянзаяа
Оюунлаг дунд сургууль 11-б анги Б.Буянзаяа




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна