Мэдээ мэдээлэл

do

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр: Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг онцгой анхаарч ажиллана

Админ
Өчигдөр 14 цаг 13 минут

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр холбогдох удирдлагууд Баянзүрх дүүргийн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтай танилцлаа. Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ:

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд Баянзүрх дүүргийн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн оролцоо маш чухал. Бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтарч цаашид Баянзүрх дүүрэгт үйлдэгдэж буй гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг онцгой анхаарч ажиллахаа хэллээ. Мөн тэрээр шаардлагатай, хэрэгцээтэй зүйлсэд туслалцаа үзүүлэхэд бэлэн, дүүргийн хэмжээнд хороодуудад чиглэсэн хүчирхийллийн эсрэг ажлуудыг хийхэд та бүхний санал сэтгэгдлийг тусгахаа мэдэгдлээ. Харин Баянзүрх дүүргийн гэр бүл хүчирхийллийн хохирогч хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн дарга М.Ариунтуяа хэлэхдээ: Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв сэтгэл зүйч, эмчээс эхлээд нийт 8 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эхчүүд, хүүхдүүдийг голдуу хамгаалалтад авч ажилладаг. Тэдний хоол хүнс, эрүүл мэнд, сэтгэл санаанд дэмжлэг үзүүлэх үүднээс мэргэжлийн тогооч, сэтгэл зүйч, эмч нарыг авч ажиллаж байна. Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга болон ажлын албаны хамт олон бидэнтэй ойр ажиллаж байгаад баяртай байна гэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна